Наадмын шөвгийн 4 бөхийн нэрийг таагаад автомашинтай болоорой


NTV Телевиз, Sain Motors – Сайн Моторс ХХК, SKYtel хамтран урьд хожид байгаагүй өндөр шагналтай үндэсний бөхийн болзолт тааврын уралдааныг зохион байгуулахаар боллоо.

Бөхөд хайртай, дуртай, бөх сонирхогч хэн бүхэн энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны Их шөвөгт шалгарах 4 бөхийн нэрийг зөв тааснаар 2025 оны цоо шинэ “Jetour T1” загварын автомашины эзэн болох боломжтой юм.

Ингээд та бүхэнд тааврын уралдааны болзлыг танилцуулъя.

📌 Тааврын үе шат ба хугацаа:

• Таавар хүлээн авч эхлэх: 2025 оны 7-р сарын 9-ний 12:00 цагаас

• Таавар хүлээн авч дуусах: Баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваа дуусахтай зэрэгцэн

• Таавар баталгаажуулах: 2025 оны 7-р сарын 12-ны өдөр NTV телевизийн шууд дамжуулалтын үеэр өгөх тусгай зааврын дагуу

• Тааварт оролцоход үзэгчээс ямар нэг зардал гарахгүй.

📌 Оролцох заавар: Та 2025 оны улсын баяр наадмын барилдааны шөвгийн 4 бөхийн нэрийг таана.

• 2025 оны 7-р сарын 9-ний 12:00 цагт тааврыг зохион байгуулагч талуудын албан ёсны цахим хуудаст нийтлэгдэх тааварт зориулсан тусгай QR кодыг уншуулж тааврын вэб хуудаст хандана.

• Вэб хуудсанд байрлах цонхонд утасны дугаараар бүртгүүлнэ.

• Таны утасны дугаарт ирэх 6 оронтой тусгай кодыг хийж тааварт бүртгэл баталгаажна.

• Бүртгэл амжилттай болсны дараа “Бөхийн нэр” гэсэн талбарт таавраа бөглөнө.

• Таавар хүлээн авах хугацаа дууссаны дараа тааврыг дахин засах боломжгүй.

📌 Тааврыг баталгаажуулах алхам: NTV телевизийн бөхийн барилдааны шууд дамжуулалттай хамт байснаар баталгаажуулах боломжтой.

• 2025 оны 7-р сарын 12-ны өдөр NTV телевизийн бөхийн барилдааны шууд дамжуулалтын үеэр даваа бүрийн эхлэлд тайлбарлагчийн өгөх код үсгийг цуглуулж үг бүтээн өмнөх QR-аараа дахин орж таавраа баталгаажуулна.

• Нууц үсэг, тоог вэб хуудасны “Таавар баталгаажуулах нууц код (ТВ)” талбарт бичиж хадгална. Ингэснээр таны таавар бүрэн баталгаажиж болзолт тааврын уралдаанд оролцох боломжтой.

📌 Ялагчийг хэрхэн тодруулах вэ?

• Их шөвөгт шалгарсан 4 бөхийн нэрийг үнэн зөв бичиж таасан байх,

• Шууд дамжуулалтын тайлбарлагчийн хэлсэн нууц үсэг тоог зөв бичиж таавар бүрэн баталгаажсан байх,

• Нэгээс олон оролцогч зөв таавар ирүүлсэн нөхцөлд хамгийн түрүүнд зөв таавар илгээсэн ялагчийг тодруулах,

• Тааврын эцсийн ялагчийг 2025 оны 7-р сарын 22-ний өдөр албан ёсоор зарлана.

• Цорын ганц ялагчид цоо шинэ JETOUR T1 автомашиныг гардуулна


6 responses to “Наадмын шөвгийн 4 бөхийн нэрийг таагаад автомашинтай болоорой”

  1. Д.А.батсуурь .УА ХАНГАЙ.УЗ БАТӨЛЗИЙ.УНБАТМАГНАЙ

  2. Дархан аварга Батсуурь
    Улсын аварга Хангай
    Улсын арслан Орхонбаяр
    Улсын заан Анар

Leave a Reply to Шүр эрдэнэ Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *