Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын шүдлэнгийн уралдааны түрүү магнайд Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн хурдан бор үрээ хурдалж, түмэн олноо баярлууллаа. Түрүү морийг Наранбаатарын Боорчи хүү унаж хурдлуулав.
Түрүүлж, айрагдсан морьд:
- Төв аймгийн Заамар сумын алдарт уяач Ж.Түмэн-Өлзийгийн хурдан бор үрээ
- Завхан аймгийн Яруу сумын уяач Д.Дагвадоржийн төгс зээрд
- Төв аймгийн Заамар сумын уяач М.Энхтайваны хөх бор үрээ
- Төв аймгийн Бүрэн сумын тод манлай уяач Х.Улам-Өрнөх хээр үрээ
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын алдарт уяач Х.Гарьдмагнайгийн хээр үрээ

Энэ жилийн баяр наадмаар 228 хурдан шүдлэн уралдахаар бүртгүүлээд байснаас сэрвээний өндрийн хэмжээсээр 131 нь шаардлага хангаж торгон жолоогоо өргөж, 94 нь хасагдсан юм.