ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин лхагва гарагт Магнитогорск хотын гангийн үйлдвэрт зочилж, танилцах үеэрээ Оросын Олон Улсын Олимпын Хороотой харилцах харилцаа аажмаар сэргэж байгаа талаар ярьсан байна.
Тэрээр Магнитогорскийн гангийн үйлдвэрийн ажилчидтайуулзах үеэр хэлэхдээ, “ОУ-ын Олимпын хороотой холбоотойолон асуудал байсаар байна…гэхдээ Олимпын хороотойхарилцах харилцаа бага багаар сэргэж байх шиг байна” гэжээ.

2022 оны 2-р сард Орос Украинд түрэмгийлэн довтолсноос хойш үүссэн нөхцөл байдлын улмаас ОУОХ нь ОХУ болон Беларусийн тамирчдыг олон улсын спортын арга хэмжээнд оролцохыг хориглохыг олон улсын спортын холбоодуудад зөвлөсөн юм.
Түүнчлэн ОХУ олон улсын шинж чанартай спортын арга хэмжээг өөрийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулах эрхээ хасуулсан билээ.