Телеграмаар 168.7 сая төгрөг залилжээ


Цагдаагийн байгууллагад 2025 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 248,731,432 сая төгрөгийн хохиролтой 28 залилах гэмт хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал 168.7 сая төгрөгийн хохиролтой 14 хэргийн 50 хувийг телеграм орчин дахь залилах гэмт хэрэг эзэлсэн байна.

Телеграм залилах гэмт хэргийн хохирлын 77 хувь буюу 130.9 сая төгрөгт хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон, шуурхай ажиллагаа явуулсан байна.

Иймд иргэдийг шаардлагагүй тохиолдолд телергам аппликэйшнийг ашиглахгүй байх, телеграм орчин дахь групп хаягуудад элсэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *