Blackpink хамтлагийн аялан тоглолт тэсрэлт хийж байна


Алдарт “Blackpink” хамтлагийн Дэлхийг тойрох аялан тоглолт эхэлсэн билээ. БНСУ-аас эхэлсэн аялан тоглолт Лос Анжелес хотноо үргэлжилж өндөрлөлөө. 

SoFi цэнгэлдэх хүрээлэнд болсон энэхүү тоглолтын тасалбар хоёр удаа дараалан бүрэн борлуулагджээ. Тодруулбал 7-р сарын 12, 13-ны өдрүүдэд болсон тоглолтыг нийт 100,000 гаруй хүн үзэж сонирхсон нь “SoFi” цэнгэлдэх хүрээлэнд өмнө нь болж байгаагүй хамгийн олон үзэгчийг цуглуулсан үйл явдал болжээ.

Энэ түүхэн амжилтаараа BLACKPINK хамтлаг нь Taylor Swift, Beyoncé нарын дуучдын хамт Лос Анжелес хотноо дараалан хоёр тоглолт хийж, цэнгэлдэх хүрээлэнг бүтэн дүүргэсэн уран бүтээлчдийн эгнээнд нэгдээд байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *