BLACKPINK хамтлаг шинээр гаргасан “Jump” дуугаараа “Billboard Global 200” болон “Global Excl” дууны чартын 1-р байрыг эзэлжээ. Тэд ийнхүү АНУ-ын хөгжмийн хоёр чартыг зэрэг тэргүүлсэн анхны К-поп охидын хамтлаг боллоо.
7-р сарын 11-ны өдөр цацагдсан “Jump” дуу нь 123 сая дамжуулалт цуглуулж “Global 200”-д тэргүүлжээ.
“Billboard Global 200” нь долоо хоног тутам 200 гаруй нутаг дэвсгэрийн дамжуулалт болон борлуулалтын мэдээлэлд үндэслэн Дэлхий даяар хамгийн алдартай дуунуудыг эрэмбэлдэг чарт юм.
Тус хамтлаг “Deadline” хэмээх Дэлхийг тойрох аялан тоглолтоо Өмнөд Солонгосоос эхлүүлж Лос Анжелес, Чикаго хотуудад тоглоод байна. Одоо Торонто, Нью-Йорк, Парис, Лондон, Сингапур, Токио зэрэг томоохон 13 хотод тоглолтоо хийх юм.