Алдарт “Пингу”-ийн шинэ цуврал 18 жил завсарласны дараа дахин телевизийн дэлгэцнээ гарах гэж байна.
Шинэчилсэн хувилбарыг “Wallace and Gromit”, “Chicken Run” киногоор алдаршсан хүүхэлдэйн киноны студи Аардман “Mattel” тоглоомын компанитай хамтран stop-motion хэлбэрээр бүтээх бөгөөд 2025 оны сүүлчээр албан ёсоор нээлтийг нь хийх аж.
Пингу цувралыг анх 1980-аад онд Отмар Гутманн Швейцарийн телевизэд зориулан бүтээсэн бөгөөд 1990 онд Их Британид цацжээ. “Пингу” нь ойлгомжгүй хэллэг, эгдүүтэй байдлаараа үзэгчдийн хайрыг татдаг юм.
