Цагдаагийн байгууллагад өнөөдөр 12.30 цагийн орчимд Дархан сумын 9 дүгээр багийн нутагт байх орон сууцны байрны гадна 30 орчим насны эрэгтэй хүн 4-5 орчим насны эмэгтэй хүүхдийг авч явах гээд хоргоогоод гараас нь хөтөлж явж байгаад хүүхдээ орхиод зугтаачихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулж хойшлуулшгүй ажиллагааны явцад цугларсан баримтуудаар 30 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилсны дүнд хүүхдийг хүчээр авч явах гэсэн этгээдийг олж тогтоожээ. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, тогтооно хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.
Дарханд хүүхэд хулгайлах гэж завдсан эрэгтэйг тогтоожээ
