“Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ” гэж нэвтрэх нэр, нууц үгийг нь мэхлэн авч, өөрийн дансыг тус аппликейшнд холбож, зээлжих эрхийн дүнгээр мөнгө шилжүүлэн авч залилсан хэрэг гарчээ.
Хэрэгт холбогдогчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн байна.
Иймд иргэдийг залилах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд ямар ч тохиолдолд цахим орчин дахь аливаа мэдээлэл ялангуяа санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээ бусдад өгөхгүй байх зар, сурталчилгаанд болгоомжтой, хянуур хандахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.