Наадмын өдрүүдэд жолоодох эрхгүйгээр жолоо барьсан зөрчил 1644 илэрчээ


Цагдаагийн байгууллагаас, зургадугаар сарын 2-ноос эхлэн долдугаар сарыг дуустал “Дүрмээ мөрдье” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажилласан талаараа өнөөдөр мэдээлэл өглөө. Арга хэмжээний хүрээнд замын эмзэг цэгүүдийн судалгааг гаргаж нийт 157 цэгт 403 албан хаагч хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Дээрх хугацаанд Улсын хэмжээнд 177 мянган тээврийн хэрэгсэлд шалгалт хийжээ.

Үзлэг шалгалтаар 131143 тээврийн хэрэгсэл ямар нэгэн зөрчилтэй байжээ. Тухайлбал, замын хөдөлгөөний дүрэмд заасан зуны улирлын дугуй солиогүй, замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээ зөрчсөн, хурд хэтрүүлсэн, эгнээ байр буруу эзэлсэн, гүйцэт төрүүлэх үйлдлийг буруу хийсэн зэрэг маш олон тооны зөрчлүүд илэрсэн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орон нутгийн замд тээврийн хэрэгсэл жолоодсон 3002 жолоочийн зөрчлийг илрүүлж таслан зогсоожээ. Дээрх хяналт шалгалтаар илэрсэн өөр төрлийн зөрчлөөс дурдвал 1.644 жолооч жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байсныг илрүүлж, холбогдох арга хэмжээг авчээ. Мөн эрэн сурвалжлагдаж байсан 12 сэжигтэн, оргодол, эд зүйлсийг илрүүлж иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.

Мөн 1644 жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ орон нутгийн замд тээврийн хэрэгсэл жолоодсон, бусдад жолоогоо шилжүүлсэн ноцтой зөрчлүүд илэрсэн байна. “Дүрмээ мөрдье” арга хэмжээний үр дүнд зам тээврийн ослын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар, нас баралт   35.7 хувиар тус тус буурсан бөгөөд мөн хүүхэд өртсөн осол 6.5 хувиар буурчээ. Зам тээврийн ослын тодорхой шалтгаан бол орон нутгийн зам буюу замын байгууламжаас шалтгаалан зам тээврийн осол гардаг. Энэ ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор авто замын эвдрэл гэмтлийг шуурхай засварлуулах зорилгоор орон нутгийн захиргааны болон авто зам засвар арчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага аж ахуйн нэгжүүд нийтдээ 16 удаагийн албан мэдэгдэл болон шаардлага мэдэгдлийг хүргүүлсэн гэнэ. Үүний үр дүнд нийт 9060 метр замын тэмдэглэгээгэ тодруулж автозамын эвдрэл гэмтэлтэй 36908 метр куб зам, засвар арчилтыг хийлгэж гүйцэтгэлийг хангасан байна. Мөн замын тэмдэг, тэмдэглэгээг засварлуулсан талаараа мэдээллэсэн юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *