МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улиралд шуугиан тарьж, монголын сагсанбөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн баг бол яах аргагүй “Сэлэнгэ Бодонс” баг билээ.
Тус баг өнгөрсөн улирал NBA-ийн 4 удаагийн бүх оддын тоглогч, Олимп, Дэлхийн аварга, супер од ДеМаркус Казинс (Boogie) -ыг багтаа нэгтгэж хүрэл медаль хүртсэн.
Тэгвэл тус баг энэ жилийн лигт өрсөлдөх бүрэлдэхүүнээ удахгүй зарлах талаар мэдээлэл гаргалаа. Тодруулбал багийн ростер дээрээ ихээхэн анхаарч ажиллаж буй бөгөөд одоогийн байдлаар монголын од тоглогчдыг багтаа нэгтгэх хэлэлцээр үргэлжилж байна гэлээ.
Ийн есдүгээр сарын 01-нд багийн бүрэлдэхүүнээ албан ёсоор зарлах аж. Мөн үндэсний дээд лиг эхлэхээс өмнө плэйофф болон финалын шатанд тус багт тоглох НБА-ын тамирчны нэрийг зарлана гэв.
Тодруулбал 2022-2024 оны хооронд НБА-д тоглож байсан 4-5 төвийн тамирчинтай хэлцэл хийж байгаа талаар “Сэлэнгэ Бодонс” баг, “Бодонс Спорт Менежмент” ХХК-аас мэдэгдээд байна.