“Их хурд”: А.Билигүүдэйн хар азарга түрүү магнайд хурдаллаа


Морины олимп хэмээн нэрлэгддэг монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаан Хүй долоо худагт эхэллээ. Азарганы уралдаанд 103 азарга мордсон ч 71 нь шандас сорин уралдсан юм. Ингээд Хөвсгөл аймгийн Рашаант сумын алдарт уяач Амарсайханы Билигүүдэйн хар түрүүлж, түмэн олноо баярлууллаа. Харин Увс аймгийн Зүүнговь сумын алдарт уяач Далайн Батбаярын хул аман хүзүүдэв.

Азарга насанд түрүүлж, айрагдсан морьд

1.Хөвсгөл аймгийн Рашаант сумын ААУ Амарсайханы Билигүүдэйн хар. МУТМУ Ононгийн Батбилэг уясан. Улсын бүсийн уралдаанд 1 түрүүлж 1 айрагдсан.

2. Увс аймгийн Зүүнговь сумын МУ-ын Алдарт уяач Далайн Батбаярын хул. МУТМУ Мягмарсүрэнгийн Алтан-Очир уясан. Улсын бүсийн 1 түрүү 5 айраг.

3. Төв аймгийн Борнуур сумын Мөнхтөмөрийн Сайнзаяагийн хүрэн халзан. Улсын бүсэд 3 айрагдсан.

4. Булган аймгийн Булган сумын уяач Гүндсамбуугийн Гэгээнжаргалын бор ААУ Буяннэмэхийн Сүхбаатар уясан

5. Төв аймгийн Баянжаргалан сумын Бат-Очирын Саранхүүгийн сартай хүрэн. ААУ Нямдаваагийн Эрдэнэболд уясан. Дундговь аймгийн 80 жилд айрагдсан.

1998 оноос эхлэлтэй “Их хурд” уралдааны есөн насны ангилалд түрүүлсэн хурдан хүлгийн эзнийг “Тоёота Ланд Крузер-300” маркийн авто машинаар байлж буй билээ. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *