Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад нийт 61 улсын 284 сурагч хоёр өдрийн туршид машин сургалт, хиймэл оюуны 6 бодлогыг бодож оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөн байна.
Монгол улсаас эх орноо төлөөлөн хоёр багийн 8 сурагч оролцсон бөгөөд хоёр өдрийн нийлбэр оноогоор сурагч Ү.Эрхэс /Хобби сургууль, 10-р ангийн сурагч/ тусгай байрт шалгарч, сурагч Ч.Ирмүүн /Эрхэт Эрдэм сургууль, 11-р ангийн сурагч/, С.Хангэрэл /Оюунлаг сургууль,11-р ангийн сурагч/ нар хүрэл медаль хүртжээ.
Энэ удаагийн олимпиадын оролцогчид хоёр дахин нэмэгджээ. Түүнчлэн тооцооллын дэд бүтэц буюу GPU-г хэрхэн үр бүтээлтэй ашиглах нь оролцогчдын ур чадварыг ихээхэн сорьсон байна.
Энэ жилийн олимпиадын хүрээнд сурагчид БНХАУ-ын технологи, шинжлэх ухааны паркуудаар зочилж, Цинхуа, Бээжингийн их сургуулийн эрдэмтдийн илтгэлийг сонирхжээ.


