Монгол орны хэмжээнд хуурайшилт ямар байгааг Онцгой байдлын ерөнхий газар өнөөдөр мэдээллээ. Манай улсын 5 аймгийн нутаг бага зэргийн хуурай, 9 аймгийн зарим сум дунд зэрэг хуурай, бусад нутгаар их хуурай байна. Зүүн аймаг бага зэрэг хуурай байгаа бол баруун болон говийн аймгууд, төвийн аймгуудын зарим сум ихээхэн хуурай байгаа аж.
Говь-Алтай, Өмнөговь аймгийн 2 газарт онцгой хуурай байгааг ОБЕГ анхаарууллаа.