Зуслангийн байшин тоносон этгээдүүдийг баривчилжээ


Энэ оны 6 дугаар сард зорчих эрхээ хязгаарлуулсан байх үедээ цахим гаваа тасалж, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан этгээдүүдийг баривчиллаа. Тэд оргон зайлсан үедээ бүлэглэн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 20 удаа орон байрнаас эд зүйлс хулгайлж, 2 удаа тээврийн хэрэгсэл хулгайлсныг тогтоогоод байна. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдийг орон байраа эзэнгүй удаан хугацаагаар орхиж явахдаа хаалга, цоожиндоо найдвартай цоож, бэхэлгээ хийхийг анхааруулав. Мөн хөршийн холбоогоо сайжруулах, хяналтын камер, дохиоллын систем байршуулах, гэрээсээ хол байгаагаа мэдэгдсэн зураг, бичлэг цахим хуудсандаа нийтлэхгүй байхыг зөвлөлөө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *