Хүн хулгайлан, харгисласан этгээдүүдэд 6 зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ


У.Б, Н.Н, М.О нар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, иргэн Ц.Б-гийн орон байранд түүний зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэн нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэнд нь халджээ. Тэд түүнийг гэрээс хүчээр авч гаран, машинд нь суулган, өөр газарт аваачиж хууль бусаар хорьсон байна. Ингэхдээ Ц.Б-г онц харгис хэрцгийгээр халдан, зодсон аж.

Эдгээр хэрэгт нийслэлийн Прокурорын газар доорх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн зүйл анги:

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 (хүн хулгайлах),
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 (хүнийг хүчээр алга болгох),
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 (бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох),
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах),
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 (дээрэмдэх), 
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 (мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан)
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *