90 сая 845 мянган төгрөгийн НӨАТ төлөхөөс зайлсхийжээ


Ц.Б нь “М” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулаагүй атлаа бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 90,845,000 (ерэн сая, найман зуун дөчин таван мянга) төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогджээ. Түүний эл хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 (татвар төлөхөөс зайлсхийх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *