Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Төв аймаг хамтран барга ястны өв уламжлал, зан заншил, ахуй соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Баргажин 2025” соёл, урлаг, спортын наадмыг 8 дугаар сарын 9, 10-нд зохион байгууллаа. Уг наадмын хүрээнд зохион байгуулсан “Ардын болон зохиолын дуу дуулаачдын уралдаан”, “Хүүхдийн дууны уралдаан”, “Язгуур урлагийн уралдаан”, “Хувцас загварын уралдаан”-д шалгарсан оролцогчдод шагнал гардуулав.
БАРГА ХҮҮХДИЙН ДУУНЫ УРАЛДААНЫ ТӨРӨЛД:
- Бархасбадын Булган-Эрдэнэ /Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын оролцогч/
- Пүрэвбаасангийн Баасанбаяр /Төв аймгийн Алтанбулаг сумын оролцогч/
- Цыбиков Алдар /ОХУ-ын Буриад улсын Хурумхай аймгийн оролцогч/
БАРГА АРДЫН БОЛОН ЗОХИОЛЫН ДУУНЫ УРАЛДААННЫ АРДЫН АВЬЯАСТАН ТӨРӨЛД:
- Сай Сайнчимэг /ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн оролцогч/
- Раднаева Нэлли /ОХБУ-ын Хуамхан аймгийн оролцогч/
- Нямын Урансайхан /ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн оролцогч/
- Нэрэмжит шагналаар Хурцбилэгийн Хутаг-Ням
БАРГА АРДЫН БОЛОН ЗОХИОЛЫН ДУУНЫ УРАЛДААНЫ МЭРГЭЖЛИЙН ТӨРӨЛД:
- Галсансүрэнгийн Энхсаран /Төв аймгийн Алтанбулаг сумын оролцогч/
- Хурц Сүлд /ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн оролцогч/
- Өлзийхишиг Батцэцэг /Төв аймгийн Монгол туургатан театрын дуучин/
БАРГА ЯЗГУУР УРЛАГИЙН ХАМТЛАГ, ҮЛГЭР ТУУЛЬЧДЫН УРАЛДААНЫ ТӨРӨЛД:
- Алтайн Ганхуяг /Төв аймгийн Монгол туургатн театрын хөөмийч/
- Мажигсүрэнгийн Баатарсүрэн /ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн оролцогч/
- Гомбоев Баяр /ОХУ-ын Буриад улсын Хурумхай аймгийн оролцогч/
БАРГА ХУВЦАСНЫ ЗАГВАРЫН УРАЛДААНЫ ТӨРӨЛД: - Г.Саранцэцэг /ӨМӨЗО-ы Шинэбарга баруун хошууны оролцогч/
- н.Болормаа
- С.Уранчимэг /ӨМӨЗО-ы оролцогч/