Африкийн аварга өрөвтас Монголд иржээ


Зөвхөн Африк тивд тархан амьдардаг, нүүдэггүй буюу суурин амьдралтай Marabou Stork Leptoptilos Crumenifer хэмээх нэгэн төрлийн аварга том өрөвтасыг Дорнод аймаг дахь Чух шувуу судлалын суурингийн судлаачид Чух нуурын орчим буюу Улз голын хөндийд 2025.07.24-нд олж харжээ. Уг шувууг Хятад улсын амьтны хүрээлэнгээс байгальд суллан тавьсан, эсвэл алдагдсан болов уу хэмээн судлаачид үзэж байна.

Уг шувууны биеийн өндөр 1.5 м, жин 9 кг хүрдэг. Далавч нь дэлгэхэд 3.7 м хүрдэг аж.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *