Согтуу жолооч автобустай мөргөлдөж, 1 хүний аминд хүрчээ


Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2025.08.13-ны өдрийн 06:00 цагийн үед нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд зам, тээврийн осол гарсан тухай дуудлага иржээ. Уг дуудлагаар очиход, иргэн Ө согтуу байхдаа “Toyoto sai” загварын машин жолоодож яваад, урсгал сөрж, “Hyundai Aerocity” маркийн автобустай мөргөлдсөн байна. Ослын улмаас жижиг тэргэнд явж байсан 1 хүн амиа алдаж, 5 зорчигч гэмтжээ. Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *