“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжлохыг ЦЕГ сэрэмжлүүллээ. Их, дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан, өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгт хөтөлбөрт зуучилна гэх зэргээр иргэдийг залилах гэмт хэрэг бүртгэгддэг.
Иймд иргэд та бүхэн гадахдын сургуулиудад тэтгэлэг, урилга гаргаж өгнө гэх мэт зар мэдээллийг нягталж албан ёсны хөтөлбөр, компани мөн эсэхийг шалгаж энэ төрлийн зар мэдээнд шүүлтүүртэй хандаж бусдын худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг ЦЕГ анхааруулж байна.