Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ


Энэ сарын 14-ний өдөр “Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлагаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад, 26-27 насны 2 этгээд “Samsung”, “Redmi”, “iphone,” “Huawei”, “Oppo” маркийн нийт 30 орчим гар утсыг хулгайлсан байв. Тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Гар утас хулгайлах гэмт хэргийг хулгайч нар иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглан үйлддэг. Иймд болзошгүй эрсдэлээс хамгаалж, өөрийн санхүү, эд хөрөнгийн аюулгүй байдалд хариуцлагатай хандахыг ЦЕГ зөвлөж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *