Хүн дайраад зугтсан жолоочийг эд мөрийн баримтад тулгуурлан олжээ


Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дахь 52-ын даваанд, авто замын хажууд эмэгтэй хүний цогцос байгаа тухай мэдээлэл энэ сарын 8-ны 23:00 цагийн үед 102-т иржээ. Тээврийн цагдаагийн албаны шуурхай бүрэлдэхүүнийг очиход, 32 настай эмэгтэйг хэн нэгэн машинаараа дайрч хөнөөгөөд, зугтсан байжээ.

Хэргийн газарт хийсэн үзлэгээр олдсон эд мөрийн баримтад үндэслэн, Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Төв аймгийн Цагдаагийн газар хамтран, уг хүнийг дайрсан тээврийн хэрэгслийг өчигдөр жолоочтой нь олж, саатууллаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *