Энэ оны 8 дугаар сарын 7-13-ны хооронд 82 даатгуулагч-иргэнийг эмчлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 56 сая 557 мянга 407 төгрөг зарцуулжээ. Үүнийг хуулийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМДС-г хохиролгүй болголоо.
Бусдын буруугаас болж эрүүл мэндээрээ хохирсон даатгуулагч иргэнд эмнэлгүүд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлээд, төлбөрийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг. ЭМДЕГ цагдаа, прокурор, шүүх байгууллагатай хамтран, уг хүнийг хохироосон этгээдээр тухайн төлбөрийг ЭМДС-нд нөхөн төлүүлдэг.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл:
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх
12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ.