Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын 2025 оны эхний хагас жилд шалгаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийг Өвөрхангай аймгийн Прокурорын газар хянажээ. Тухайн зөрчлийг ямар үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, тэр нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалгахад, хууль буруу хэрэглэсэн, хүний эрх зөрчсөн зөрчил илэрчээ.
Тус аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан насанд хүрээгүй хүнд шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “…холбогдогч, хохирогчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж заасан байтал Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулахдаа хууль буруу хэрэглэн, хүний эрх зөрчсөн байв. Ийм 16 зөрчил илрүүлж, шийтгэлийн 16 хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ. Түүнийг шүүх хүлээн авч, цагдаад үндэслэлгүйгээр торгуулсан иргэдэд 5.5 сая төгрөгийг нь буцаан олгуулсан байна.