Иргэн Ж.Ж нь “Н” ХХК-ийг ашиглан, огт үйл ажиллагаа явуулаагүй атлаа татварт ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нэр бүхий 91 аж ахуйн нэгж, 7 иргэнд 274 ширхэг төлбөрийн баримтаар 6,921,721,880 (зургаан тэрбум, есөн зуун хорин нэгэн сая, долоон зуун хорин нэгэн мянга, найман зуун ная) төгрөгийн бараа, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийжээ. Санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэн түүний эл хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 (мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
6.9 тэрбумын санхүүгийн баримт хуурамчаар үйлджээ
