”Мөс” хадгалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ


НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ийн агууламжтай “мөс” мэт зүйлийн 1,1465 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт цагдаагийн байгууллага Э.А гэгчийг холбогдуулан шалгаж, прокурорт шилжүүлжээ. Уг хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *