Иргэн Б.З нь “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-тэй урьдчилан үгсэн тохиролцож, БНХАУ-ын Урадындунд хошуунд байрлах “Ж” худалдааны ХК-ийг “М” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай “нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-тэй ажилладаг” мэтээр хуурч, мөнгө залилжээ. Ингэхдээ тэд “…тонн нүүрс худалдах, худалдан авах тухай” хуурамч гэрээ байгуулж, тус компанид их хэмжээний хохирол учруулсан байна. Ийн гэмт хэргийн замаар олсон мөнгөнийхөө хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, эдийн засгийн эргэлтэд оруулан, угаажээ.
Эдгээр гэмт хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 (залилах), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 (бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж залилсан), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 (мөнгө угаах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Хятадын компанийг залилан, их хэмжээний мөнгө авчээ
