Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр


Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр тохиож байна. Хүн төрөлхтөн анх гэрэл, сүүдрийг ашиглан, аливаа юмсын дүрсийг хальсан дээр буулгахаар оролдсон нь 1826 онд бүтсэн байна. Үүнээс хойш 13 жилийн дараа 1839.08.19-нд Франц улсын Шинжлэх ухааны академи анх удаа олон нийтэд гэрэл зураг буулгах дагертип аргыг танилцуулжээ. Энэ өдрийг 2009.08.19-нд анх Дэлхий нийтээр Дэлхийн гэрэл зургийн өдөр болгон тэмдэглэжээ.

Тэгвэл Монгол Улсад гэрэл зургийн технологи нэвтэрч, хөгжөөд 90 жил болж байна. Тун удахгүй 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа гэрэл зурагчдадаа баярын мэнд дэвшүүлье!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *