Сэрэмжлүүлэг: Бороо орж буй аймаг, сумд


ЦУОШГ-ын мэдээллээр Улаанбаатар хот орчмоор өнөөдөр /2025.08.20/ 14:30 цагийн байдлаар 19.5-28 мм хэмжээний бороо ороод байна. Цаг агаар муудан, бороо орж байгаа аймаг, сумдын мэдээллийг танилцуулъя. Замд гарах гэж байгаа хүмүүс цаг агаарын мэдээллийг харж, үерийн эрсдэлээс болгоомжлоорой.

  • Увс аймаг- Завхан, Тэс, Хяргас, Цагаанхайрхан
  • Завхан аймаг- Баянтэс, Тэс, Завханмандал, Ургамал
  • Хөвсгөл аймаг – Их-Уул, Рашаант, Тариалан, Тосонцэнгэл, Улаан-Уул, Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган
  • Булган аймаг- Баян-Агт, Баяннуур, Бугат, Булган, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Рашаант, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр
  • Орхон аймаг- Баян-Өндөр, Жаргалант
  • Дархан-Уул аймаг – Дархан, Орхон, Хонгор
  • Архангай аймаг – Батцэнгэл, Булган, Жаргалант, Төвшрүүлэх, Хайрхан, Хашаат, Хотонт, Цэцэрлэг, Эрдэнэбулган, Өгийнуур
  • Өвөрхангай аймаг -Үүлэрхэг, бороо ороогүй
  • Баянхонгор аймаг – Баянговь, Баянлиг, Баянхонгор, Галуут, Шаргалжуут, Эрдэнэцогт сум
  • Өмнөговь аймаг – Баяндалай, Гурвантэс, Ноён, Хүрмэн, Булган, Даланзадгад
  • Сэлэнгэ аймаг – Баруунбүрэн, Баянгол, Бугант, Ерөө, Зэлтэр, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Орхонтуул, Сүхбаатар, Хушаат, Хүдэр, Цагааннуур
  • Төв аймаг – Алтанбулаг, Аргалант, Батсүмбэр, Баян, Баян-Өнжүүл, Баянчандмань, Борнуур, Бүрэн, Жаргалант, Заамар, Зуунмод, Лүн, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэсант, Өндөрширээт
  • Нийслэл – Улаанбаатар хот
  • Баянхонгор, Хөвсгөл, Хэнтий, аймгийн зарим хэсгээр солигдмол үүлтэй, бороо ороогүй. Сүхбаатар, Ховд, Завхан, Дорноговь, Дорнод аймгуудад тэнгэр цэлмэг, цаг агаар тогтуун, нартай байна.

Тээврийн цагдаагийн албаны мэдээллээр орон нутагт хаагдсан зам, даваа байхгүй. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Жолооч та бүхэн хол, ойрын замд халтиргаа гулгаанаас сэргийлж, хурдаа тохируулан, хамгаалах бүсээ зүүж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй!

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *