Өнгөрсөн хоногт баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн хэсгээр 0-35 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орлоо. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн ихийг нь танилцуулъя.
- Төв аймгийн Баян-Өнжүүлд 35 мм,
- Өмнөговийн Гурвантэс суманд 28 мм,
- Хүрмэнд 24 мм,
- Ноёнд 20 мм,
- Сэврэйд 17 мм,
- Булганы Бүрэгхангайд 22 мм,
- Рашаантад 19 мм,
- Гурванбулагт 18 мм,
- Хөвсгөлийн Их-Уул 21 мм,
- Баянхонгорын Баян-Өндөрт 16 мм,
- Бусад нутгаар 0-15 мм бороо орсон байна.