Монгол Улсын нутаг дэвсгэрт жуулчны визээр орж ирсэн Оросын иргэн Алексей Ожаровский Дорноговь, Дорнод аймгийн зарим сумаар явж, иргэдэд худал мэдээлэл тараан, хүүхдүүдийн үснээс дээж авч, шинжлүүлсэн тухайгаа олон нийтийн сүлжээгээр түгээж, багагүй шуугиан тариад амжсан. Тэр өөрийгөө цөмийн инженер, олон улсын байгууллагын шинжээч хэмээн худал хэлж, ураны хор холбогдлын талаар буруу ташаа мэдээлэл тараан, иргэдийг айдаст аватуулахыг завджээ. Түүний хэрэглэсэн техник хэрэгсэл олон улсын стандартаар хүлээн зөвшөөрдөггүй хуучны эд юм байна. Ожаровскийтай хамтран хууль бус үйл ажиллагаа явуулсан хэмээн Монгол Улсын иргэн Б.Хөхөө мөн буруутжээ.
“Эвийн хүч, эх нутгийн төлөө” ТББ-ын тэргүүн Б.Хөхөө, ОХУ-ын иргэн Андрей Вячеславович Ожаровский нар Улаанбадрах сумын ураны бүс нутагт цацрагийн тун хэмжиж байгаа талаар Цөмийн энергийн комиссын Ажлын алба дараах мэдэгдлийг гаргажээ. “Эвийн хүч, эх нутгийн төлөө” ТББ-ын тэргүүн Б.Хөхөө, ОХУ-ын иргэн Андрей Вячесловович Ожаровский нар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ураны орд газарт цацрагийн тун хэмжиж, санаатайгаар худал мэдээлэл тараан, олон нийтийг төөрөгдүүлж, айдаст автуулж байгаад харамсаж байна.
Цацрагийн хэмжилт хийхдээ ашиглаж буй ионжуулагч цацраг хэмжих хэрэгслүүдийг Хэмжил зүйн тухай хуулийн 10.1-т заасны дагуу ашиглахын өмнө баталгаажуулалтад хамруулсан байх шаардлагатай. Мөн хуульд зааснаар баталгаажуулаагүй хэмжих хэрэгсэл ашиглахыг хориглодог” хэмээн уг мэдэгдэлд дурджээ.


One response to “Жуулчны визээр ирсэн ОХУ-ын иргэн Ожаровский худал мэдээлэл түгээж байжээ”
улсаа зарж уравсан улс төрчдийн гар хөл энэ хэдэн халтар сайтуудыг монголын ард түмэн үзхээ больсон штэй ичэж үхмээр юм