Цахилгаан дугуй, машин мөргөлдөж, хүн амиа алджээ


“Хан-Уул дүүргийн Яармагийн шинэ гүүр орчимд машин цахилгаан дугуйтай мөргөлдсөн байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр (2025.08.21) өдрийн 19:40 цагийн орчимд иржээ. Уг дуудлагаар очиход, “Toyoto Sai” маркийн машины жолооч Т нь цахилгаан дугуй унаж явсан хүнийг мөргөсөн байжээ. Уг ослын улмаас цахилгаан дугуйтай хүн газар дээрээ амиа алдсан байна. Энэ хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.

Жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх мөн цахилгаан болон ердийн дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлаа ханган, хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэж, замын хөдөлгөөний дүрмийг чандлан мөрдөхийг Тээврийн цагдаагийн алба зөвлөж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *