Үерт урссан хүмүүсийн 1 нь машинтай, 1 нь явган явж байжээ


Улаанбаатар хотод өчигдөр /2025.08.21/ орсон аадрын улмаас Сонгинохайрхан дүүргийн 2, 20, 35-р хороо буюу Нарангийн гол орчмын айл өрхүүд үерт өртсөн юм. Үерт 32 айл өртөж, 2 хүн усанд урсжээ. 1 хүн машинтайгаа, 1 хүн явган явж байгаад үерт өртөн, урссан аж. Явган зорчигч нь хажуудах шонгийн модноос зууран авч, арай л урсчихалгүй тэсэж байхад нь аврагчид очжээ. Тэднийг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагчид аварсан байна.

Тус дүүргийн 2 дугаар хороонд 10 гаруй айл, 35 дугаар хороонд 22 айл, Ногоон зоорины орчимд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд үерт өртжээ. Уг үерийн ус гол мэт урсан, Нарангийн гол орчимд улаанаараа эргэлдэж байгаа бичлэгийг цахим орчноос хүмүүс харсан юм. Аврагчид завиар явж, айлуудад тусламж үзүүлж байлаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *