РЦНК орчимд 4 компанид барилга барих зөвшөөрөл олгосон нь хууль зөрчиж байна гэв


РЦНК орчимд хууль зөрчиж, бичил цэцэрлэгийг устган, 3 га газарт орон сууцны хотхон барихыг эсэргүүцсэн иргэд Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Тэд “2012 оноос алга дарам газрыг хамгаалж авч үлдэх гээд иргэд тэмцэж эхэлсэн. Өнөөдрийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрсэлсүх хэдэн жилийн өмнө оршин суугчийн хувиар тухайн газрыг “Нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн болгоё” гэсэн иргэдийн гарын үсэг цуглуулах ажиллагаанд оролцож, гарын үсэг зурж байсан. Нийтдээ 4000 гаруй хүний гарын үсэг цугларсан. Гэтэл өнөөг хэр шийдвэрлэгдээгүй, бүр барилга барихаар болоод ухаад эхэлчихлээ” гэж онцоллоо.

Баянзүрх дүүргийн иргэн н.Ичинхорлоо: 1981 онд байгуулагдсан уг цэцэрлэгт хүрээлэнг цаашид энэ хэвээр нь үлдээж, улам сайжруулан, иргэд, хүүхдүүдэд амарч зугаалах газрыг үлдээч өгөөч. Энэ орчим Баянзүрх дүүргийн 1-р хороонд харьяалагддаг. Улсын ганц сургууль, хүүхдийн хэдхэн цэцэрлэгтэй. Гэтэл 4 га газарт барилгын зөвшөөрөл олгосон нь зүйд нийцэхгүй байна. Баянзүрх дүүргээс сонгогдсон Барилга, хот байгуулалтын сайд Бат-Амгалан зөвшөөрөл олгосныг ойлгохгүй байна. Нийтийн эзэмшлийн газрыг төр, засгийн байгууллагууд хувьд өгөхөө болиоч ээ!

Иргэн Цэцэгмаа: Би гүйлтээр хичээллэдэг. 1990 оны эхэнд Сансарын айл болсон. Манайхыг ирэхэд энд цэцэрлэгт хүрээлэн байсан. Гэтэл одоо огт байхгүй болсон. Бетонон ширэнгэ багадаагүй. Түүнийхээ оронд амарч тухлах, хүүхэд багачууд тоглох, эрүүл аюулгүй орчинтой болгож болно. Цэцэрлэгт хүрээлэн байгуулмаар байна.

“Энэ 3 га газрыг авч үлдэх хүсэлтэй иргэд өдөр бүр л нэмэгдэж байгаа. Энэ хэрээрээ цуглуулсан цаас л зузаарч байна. Эсрэгээрээ энэ талаар авч байгаа арга хэмжээ, анхаарч үзэж байгаа нэг ч төрийн албан хаагч алга.

Бид 2012 оноос хойш бетонон ширэнгэ бий болгохгүй гээд тэмцэж байна. Ард иргэдээ тоодоггүй. Улных гэж нэрлээд байгааг үнэн гэж бодоход хүрч байна. Монголын төр, засаг иргэдийнхээ төлөө биш байна. Үндсэн хуульдаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн заалттай ч хэрэгжихгүй байна” гэж иргэд ярилаа.


One response to “РЦНК орчимд 4 компанид барилга барих зөвшөөрөл олгосон нь хууль зөрчиж байна гэв”

  1. иргэдийг дэмжиж байна, УБ хотын иргэн бүр бетонин ширэнгэ биш ногоон байгууламж болгох, хүүхэд хөгшид оюутан залуус амрах талбайтай болохын төлөө тэмцэлд нэгдэх хэрэгтэй

Leave a Reply to Оюунчимэг Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *