Б.Цэнгэл: Энэ цалинг ТӨБЗГ баталсан гэхчлэн инээдтэй тайлбар хиймээргүй байна, манай төрийн өмчит компанийн захирлууд


“Төрийн өмчит компанийн захирал дээд тал нь сардаа 30 сая төгрөгийн цалин авдаг” гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл өмнө нь сэтгүүлчдэд мэдээлсэн. Үүнийг төрийн зарим компанийн удирдлагууд үгүйсгэсэн юм.

Энэ талаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл өчигдөр ЗГ-ын хурлын дараа сэтгүүлчидтэй уулзахдаа ийн тайлбарлав.
ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл:

-Цалинг андуурч хэлсэн. Энэ цалинг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар баталсан гэхчлэн инээдтэй тайлбар хиймээргүй байна, манай төрийн өмчит компанийн захирлууд. Компаниуд ашигтай ажиллах ёстой. Ашигтай ажилласан ч, ашиггүй ажилласан ч цалин аваад байна гэдэг шүүмжлэл бий. Тийм учраас бид олон улсын туршлагуудыг судлаад, үр дүнд суурилсан цалин урамшуулал авч байх ёстой гэдэг зүйл ярьж байгаа.

Төрийн өмчит компанийн захирлын үндсэн цалин сайдын цалингаас ихгүй байх нь зөв гэж Ерөнхий сайд ярьж байна. Үндсэн цалин бол байна. Тэр компани хэр ашигтай ажилласнаас хамаараад, улирал тутам ажлыг нь дүгнэж, урамшуулал өгье. Жилийн эцсээр үр дүнгийнх нь шагналыг өгье гэж байгаа юм. Аргачлалыг нь тооцож үзэж байна.


One response to “Б.Цэнгэл: Энэ цалинг ТӨБЗГ баталсан гэхчлэн инээдтэй тайлбар хиймээргүй байна, манай төрийн өмчит компанийн захирлууд”

  1. алдагдалтай ажиллаж байж бүх дарга нар нь урамшуулал авдаг шүүү

Leave a Reply to g Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *