Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо одоо хуралдахаар гишүүд нь цуглаж байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Миний хувьд Ардчилсан намын даргад нэр дэвшихээ 5 хоногийн өмнө зарласан. Тав хоног Монгол улсад над шиг муу, муухай хүн байсангүй. Зохион байгуулалттай асар их мөнгө цутгалаа. Би мөнгийг нь дийлэхгүй юм байна. Гэхдээ ийм юманд нугарна гэж байхгүй. Хүний олон хүнээ барьдаггүй юм. Хайрцаглагдсан ҮБХ-оор намын даргаа шууд сонгоно гэж байна. Энэ нь намын дүрмээ зөрчинө. Ингээд Дээд шүүхэд бүртгүүлэхгүй дахиад 2, 3 тамгатай болох уу гэдэг ийм байна.
ҮБХ-ны хугацаа 2022 онд дууссан. Одоо манайд 162 сум даргагүй байгаа. 15 аймаг, 8 дүүрэг ялагдсан. Даргагүй байгаа. бүгд сонгуулиа хийж чадахгүй байгаа. Ийм байхад ҮБХ-оог хэдхэн хүн худалдаж аваад хайрцагласан. Энэ дээр Ардчилсан намын даргыг тавина гэдэг драм явах гэж байгаа юм. Монголд ер нь ганцхан төрлийн бизнес байдаг юм. Тэр нь уул уурхай. Оюу толгой, Эрдэнэт Таван толгой. Үе үеийн намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид Эрдэнэтийн Зэс дээр квот авдаг. Оюутолгойгоос авлигал авдаг, Тавантолгойгоос юу авах уу гэдгээ л шийддэг.
Би намын даргад нэрээ дэвшүүлснээр юуг өөрчлөх гэсэн бэ гэхээр намын удирдах албан тушаалуудыг зардаг, нөгөө намтайгаа хуйвалдаанд ордог, гадныханд найр тавьдаг асуудалд эргэлт хийх гэсэн юм. Үүнд дургүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо тэгээд жүжгээ тавиад нэг нь нэрээ татаад, өрсөлдсөн болоод тэрийгээ хүлээн зөвшөөрөх байх. Би Ардчилсан намын жирийн гишүүдээс мандат авсан хүчирхэг намын дарга баймаар байна. Манай нам ийм байсан юм. Одоо намынхаа гишүүдээс сонгох, сонгогдох эрхийг нь булааж авч байна.