Осолд орсон жолооч машиндаа хавчуулагджээ


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд автозамын зорчих хэсэгт өчигдөр 2 автомашин мөргөлджээ. Уг ослын улмаас 1 жолооч нь машиныхаа төмөр эд ангид хавчуулагдан, гарч чадахгүй болсон аж. Тухайн үед газао дээр нь очсон цагдаа тэр жолоочийг гаргуулахаар онцгой байдлын албанд хандсан байна.
Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг очиход иргэн С-ийн “Hijet” загварын автомашин, иргэн Б-ын “Porter” загварын автомашинтай мөргөлдөж, “Hijet” загварын автомашины жолооч иргэн С /31 настай, эрэгтэй/ машиныхаа жолооны хүрдэнд хавчуулагдан гэмтсэн байжээ. Аврагчид вибер батарей ажиллагаат тэлэгч багаж ашиглан, түүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж,ГССҮТ-д хүргэж өгчээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *