Анх удаа ОХУ-ын тэнгэрт Монгол Улсын зэвсэгт хүчний хос сөнөөгч онгоц, хамтарсан сургуулийн хүрээнд нислэгийн үүргийг амжилттай гүйцэтгэлээ.
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож буй түүхэн энэ онд Монгол Улс, ОХУ-ын хамтарсан “Сэлэнгэ-2025” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд Зэвсэгт хүчний Агаарын цэрэг өөрийн сөнөөгч онгоцоор хосын нислэг үйлдлээ.
Энэхүү үйл явдал нь ОХУ-ын тэнгэрт түүхэндээ анх удаа гадаадын онгоц нислэг үйлдсэнээрээ онцлог байлаа. Тус сургуулийн цар хүрээ улам өргөжин тэлж, Монгол Улсын Зэвсэгт хүчин, тэр дундаа Агаарын цэргийн нисгэгчид, инженер техникийн бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг бататгасан, туршлага хуримтлуулсан сургууль болж өндөрлөв.