Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо Төрийн ордонд хуралдаж шинэ даргаа сонголоо.
Намын даргад нийт 4 нэр дэвшигч өрсөлдсөн. Ингээд намын даргыг сонгох сонгуульд Үндэсний бодлогын хорооны 314 гишүүн саналаа өгснөөс 196 буюу 62% нь О.Цогтгэрэлд санал өгсөн бол, Б.Отгонбат 3, Б.Пүрэвдорж 82, Ж.Баярмаа 33 хүний санал авлаа.
Эхний шатны санал хураалтаар 10 хувийн санал аваагүй учраас нэр дэвшигч Б.Отгонбат хоёр дахь шатны санал хураалтад өрсөлдөх боломжгүй болсон. Мөн нэр дэвшигч Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нар өөрсдийн хүсэлтээр дараагийн шатны санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэнээр 196 хүний саналаар нэр дэвшигч Одонгийн Цогтгэрэл Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгууллаа.