Ой, хээрийн 225 түймэр гараад байна


Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Сангийн далай нуурын ойролцоо /2025.09.02/ өчигдөр хээрийн түймэр гарчээ. Уг түймрийн дуудлагыг 10:40 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Эрэн хайх, аврах анги хүлээн авчээ. Тэдэн дээр Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн анги, “Петро Чайна дачин Тамсаг” ХХК-ийн ажилчид, орон нутгийн иргэд нэмэгдэн очсон байна. Нийт 74 хүн, 13 машинтайгаар ажиллаж, уг түймрийг өнгөрсөн шөнө 00:50 цагт цурманд оруулж, өнөөдрийн 01:30 цагт бүрэн унтраалаа.

Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 75 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 225 удаа ой, хээрийн түймэр гараад байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин өсжээ. Ойн 153 түймэр энэ онд гарсан нь ноднингийнхоос 5 дахин, хээрийн 72 түймэр дэгдсэн нь 1.2 дахин олон байгаа юм.

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан хуурайшилтын урьдчилсан мэдээгээр 9, 10 дугаар сард хуурайшилтын түвшин ихэнх нутгаар ихсэх төлөвтэй.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *