Архи уусан 3 хүний 1 нь голд живжээ


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд, Туул голын эрэг дээр өчигдөр 3 хүн архи ууж байгаад, 1 нь усанд живжээ. Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг энэ тухай дуудлагыг 9-р сарын 3-ны 16:52 цагт хүлээн аваад, очиход иргэн  Э /26 настай, эрэгтэй/ Туул голд живж, нас барсан байсан аж. Түүний цогцсыг 17:23 цагт олж гарган, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *