Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд өнгөрсөн шөнө ачааны 2 машинууд мөргөлдөж, нэгнийх нь жолооч машиныхаа төмөр эд ангид хавчуулагджээ. 9-р сарын 3-ны 23:59 цагт уг дуудлагыг хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид очсон байна. Иргэн Ө “Sinotruck ZZ3257” загварын өөрөө буулгагч машинаараа иргэн г-ийн 0 “Sinotruck ZZ3257” загварын өөрөө буулгагч машины араас мөргөсөн аж. Үүний улмаас иргэн Ө /19 настай, эрэгтэй/ машиныхаа жолооны хүрдэнд хавчуулагдсан байна. Түүнийг аврагчид эсэн мэнд гаргаж, НТТТ-д шилжүүлэн өгчээ.
Машин мөргөөд жолооныхоо хүрдэнд хавчуулагджээ
