ЦЕГ: 5-р ангийн 3 охиныг 7-р ангийн 3 хүүхэд хутгалсан гэдэг нь худал


“Баянзүрх дүүргийн дугаар хорооны … сургуулийн 7 дугаар ангийн 3 хүүхэд 5 дугаар ангийн 3 охины элэг, ходоод хэсэгт хутгалсан” гэх бичлэг энэ оны 9 дүгээр сарын 3-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас нийтэлжээ. Эл мэдээллийг цагдаагийн байгууллага шалгасан байна.

Шалгалтаар тус цахим хуудсыг ашигладаг иргэн Б нь “.. гудамжинд явж байгаад хажуугаар зөрсөн хүмүүсээс сонссон юм. Тэгээд иргэдэд анхааруулах зорилгоор бичлэг хийж оруулсан” гэж мэдүүлжээ.

Тухайн асуудлын талаар ерөнхий боловсролын … дугаар сургуулийн захиргаанаас “Манай байгууллагад хүүхдүүд муудалцсан, хоорондоо зодолдож, хутгатай холбоотой асуудал гараагүй” гэж мэдэгдсэн байна. Тухайн иргэнийг нийтэд худал мэдээлэл тараасан гэх гомдол, мэдээллийн дагуу шалгалтыг үргэлжлүүлж буй аж.

,

One response to “ЦЕГ: 5-р ангийн 3 охиныг 7-р ангийн 3 хүүхэд хутгалсан гэдэг нь худал”

  1. Одонгийн хүүхдүүд хөдөөгөөн цагаач оркуудын хүүхдүүд

Leave a Reply to Зочин Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *