Техникийн бүрэн байдлаа хангаагүй тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа тухай мэдээлэл 9-р сарын 3-нд Нийтийн тээврийн бодлогын газарт иржээ. Уг мэдээллийн дагуу Хяналт шалгалтын хэлтэс уг автобусыг шалган, “Трансбус” ХХК-ийн тэрхүү автобусыг үйлчилгээнээс буулгаж, Зөрчлийн тухай хуулиар торгожээ. Уг хуулийн 14.6-9-д зааснаар эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 25 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 250 мянган төгрөгөөр торгодог.
Иргэд санал, хүсэлт, гомдлоо Нийтийн тээврийн бодлогын газарт 7004-4040 дугаар болон цахим хуудсаар гаргах боломжтой. Аливаа мэдээллийг нотолгоо, баримттай илгээхийг анхааруулъя.