Хөвсгөлд 24 цагаар хяналт шалгалт хийж байна


Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд хүн тарваган тахал туссантай холбогдуулан, тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хяналт шалгалтын постуудыг 24 цагаар ажиллуулж байна. Энэ хяналт шалгалтаар тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, ойн дагалт баялгийг зохистой ашиглуулах, хууль бус ан агнуурыг таслан зогсоох, мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах зорилготой юм.

Шалгалтын явцыг хоёр цаг тутамд аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай штабт (70383218) мэдээлж байгаа аж. Хяналт шалгалтыг 9 дүгээр сарын 4-нөөс 10 дугаар сарын 4 хүртэл 24 цагаар үргэлжлүүлнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *