Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Онцгой комисс 9 дүгээр сарын 4-ний 21:30 цагт хуралдаж, 4-7-ны хооронд хөл хорио тогтоолоо. Энэ хугацаанд тус сумаас гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан бол орох хөдөлгөөн хэвийн явуулахаар болов. Сумаас гарахыг дараах тохиолдолд зөвшөөрнө. Үүнд:
• Албан томилолт (Сумын онцгой комиссын бичигтэй тохиолдолд)
• Ар гэрийн гачигдал (Сумын онцгой комиссын бичигтэй тохиолдолд)
• Эрүүл мэндийн шалтгаан (Эрүүл мэндийн төвийн албан бичигтэй тохиолдолд)
Тус суманд тарваган тахлаар хүн өвчилсөн тул хөл хорио тогтоож, хүний хөдөлгөөнийг хязгаарлалаа.