Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэгт элсэж, монголчуудыгаа луйвардаж байсан 7 этгээдийг баривчиллаа


Телеграмаар дамжуулан, гадаадаас Монгол Улсын иргэдийг залилдаг 7 этгээдийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар илрүүлж, дайчлан баривчлав. Монгол Улсын иргэн О нарын 7 этгээд гадаадад амьдарч байхдаа үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэгт элсжээ. Тэд уг бүлгийн аргачлал, заавраар монголчуудыгаа залилан, мөнгийг нь луйвардаж авдаг байжээ. Ингэж залилсан мөнгийг нь тухайн гэмт бүлгийн ахлагч авч, өчүүхэн хувийг нь тэдэнд өгдөг байсан аж.

ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар эдгээр 7 этгээдийг жилийн турш мөрдөн шалгаж, гэмт хэргийг нь баримтжуулан, байршлыг нь тогтоосон байна. Ингээд Интерполын үндэсний товчоотой хамтран, тэднийг байгаа улсаас нь илрүүлэн баривчилжээ. Тухайн гэмт бүлгийн байрлаж байсан орон байранд нэгжлэг хийж, гар утас, техник хэрэгсэл, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг нь эд мөрийн баримт болгон, хураан авсан байна. Тэднийг 9-р сарын 2-нд Монгол Улсад авчран, 5-ыг нь яллагдагчаар татан, цагдан хорив.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *