БНСУ-ын Youtube-р эмэгтэй Монголд аялж яваад амь насаа алдсан талаар өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр тус улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 28-нд 20 орчим насны “А” гэх солонгос эмэгтэй Хоргын тогоо дээрээс зураг авах гэж байгаад унаж амиа алджээ. Уг солонгос эмэгтэй нь БНСУ-ын 90 мянга гаруй дагагчтай аялагч, Youtube-р болох Шин Ен гэх эмэгтэй байсан тухай мэдээлэл байна. Тус улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлэхдээ “Амь хохирогч А нь зураг авахуулж байгаад гэнэт хүчтэй салхины улмаас тэнцвэрээ алдаж, унасан гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар орон нутгийн удирдлагуудтай хамтран ослын нарийн зүйлсийг шалгаж байна” гэжээ. Цагдаагийн байгууллагад энэ тухай лдуудлага мэдээлэл 08 дугаар сарын 28-ны өдөр бүртгэгдсэн байна. Шалгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байна.
Солонгос жуулчин унаж нас барсан хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар шалгаж байна

One response to “Солонгос жуулчин унаж нас барсан хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар шалгаж байна”
sad