Нийтийн албан тушаалтнаар ажилласан байсан Я.Б төсөл хэрэгжүүлсэн гэрээ дүгнэсэн акт үйлдэхдээ тухайн төслийг хэрэгжүүлсэн нэр бүхий компанийн барьж ашиглалтад оруулсан орон сууцнаас хямд үнээр худалдан авахаар тохиролцжээ. Тэр бол төрийн албан хаагч. Төсөл хэрэгжүүлсэн компанийн гэрээг дүгнэж, акт үйлдэх нь түүний хийх ёстой ажил, гүйцэтгэх ёстой үүрэг. Гэтэл тэрээр уг компанийг өөрт нь хямд үнээр байр өгөхөөс өөр аргагүй байдалд оруулж, гэрээ байгуулсан байна.
Үүнийг хууль хяналтын байгууллага илрүүлэн шалгаж, үргэлжилсэн үйлдлээр уг компаниас нийт 223.9 сая төгрөгийн хахууль авсныг нь тогтоожээ. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ. Түүнд хахууль өгсөн Э.Г-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
One response to “Хийх ёстой ажлаа 223.9 сая төгрөгийн хахууль авч хийжээ”
Аргагүй байдалд ороод хахууль өгсөн байхад л өгсөн хүнд нь ял өгөөд байхаар яаж авилга илрэхэв дээ, яаж буурахав дээ.